Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Steppe Gold: IV улирлын олборлолт 23,000 унц давна

Steppe Gold Ltd. (TSX: STGO) (OTCQX: STPGF) (FSE: 2J9) компани 2025 оны дөрөвдүгээр улирлын олборлолтын шинэчилсэн төлөвлөгөөгөө (2025.12.09) танилцууллаа.

2025 онд хийгдсэн томоохон техникийн шинэчлэлтүүд болон гуравдугаар улиралд гарсан зогсолтын дараа үйл ажиллагааг сэргээсний үр дүнд, Бороогийн уурхайн өндөр агууламжтай хүдрийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх боломжтой болжээ. Үүнтэй уялдуулан дөрөвдүгээр улирлын нийт олборлолт 23,000 унцыг давна гэж компанийн шинэчилсэн төлөвлөгөөгөөр таамаглаж байна (урьдчилсан төлөвлөгөө 15,000 унц байв).

2025 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар боловсруулсан бүтээгдэхүүнийг 10 дугаар сард борлуулж дуусгасан ба ингэснээр улирлын борлуулалт 30,000 унцаас давна гэж тооцож байна. Үүний үр дүнд, компани болон охин компаниудын нийт жилийн олборлолт 70,000 унц (~2.18 тн) хүрэхээр төлөвлөж байна.

Аудиторыг шинээр томилов

Тус Компани нь 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Kingston Ross Pasnak LLP компанийг Аудитороос чөлөөлж, KPMG International-ийн гишүүн Emmerich, Córdova y Asociados S. Civil de R.L.-ийг Аудитороор томилж буйгаа мэдэгдлээ. Энэхүү аудиторыг солих шийдвэрийг групп болон холбогдох байгууллагуудын аудитын хороо болон ТУЗ-өөс зөвшөөрсөн бөгөөд ингэснээр бүлгийн хэмжээнд аудитын тогтолцооны нэгэн жигд, ил тод байдлыг хангах юм.

Аудиторыг өөрчлөх, дараагийн Аудиторыг томилох тухай зөвлөмжийг Компанийн Аудитын Хороо болон Удирдах Зөвлөлөөр хэлэлцэн баталсан. Аудитор өөрчилсөн тухай мэдэгдэл болон шаардлагатай бичгүүдийг Удирдах Зөвлөл хянаж, NI 51-102-ын дагуу SEDAR+ системд байршуулсан байна.

steppegold.com