
Ч.Сансар
Индонез улс алтны экспортын татвараас 2026 онд 3 их наяд рупи (179.75 сая ам.доллар), нүүрсний экспортын татвараас 20 их наяд рупи (1.20 тэрбум ам.доллар) олох боломжтой гэж тус улсын сангийн сайд Даваа гарагт мэдэгдэв.
Сангийн сайд Пурбая Юдхи Садева парламентын сонсгол дээр нүүрсний экспортын татварыг ногдуулах хугацааг хэлэлцэж байгаа гэж мэдэгдэв.
Сангийн яам ирэх жил алтны экспортын татварыг 7.5%-15% хооронд ногдуулах төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Ингэснээр дотоодын зах зээл дээр алтны бүтээгдэхүүний үнэ ханш буурч, дотоодын боловсруулалт өснө гэж тус яам үзэж байгаа бол нүүрсний татвар нь цэвэр эрчим хүч рүү шилжихэд дэмжлэг үзүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна.
"Алт, нүүрсний экспортын татварыг ногдуулах нь бизнесийн орлогыг өсгөх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой" гэж Пурбая хэлэв.
Эх сурвалж: reuters.com