Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Багануур”, “Шивээ-Овоо”-д үүссэн өр төлбөрийг улсын төсөвт төлж барагдуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2025.11.12) шийдвэрлэлээ.

Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч, шаардлагатай төсөл, арга хэмжээг дотоодод хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад дараах төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Тухайлбал,

-Эрчим хүчний нүүрсний уурхайнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс төсөл” хэрэгжүүлсэн.

-Уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварын барилга, байгууламж, дэд станц шинээр барьж суурилуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.

-Уул уурхайн хүнд машин механизм шинээр худалдан авах, техникийн парк шинэчлэлт хийх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Экспортын зээлийн шугам нээх төсөл” хэрэгжүүлж, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2021 онд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-тай байгуулсан.

Иймд дээрх төслүүдийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниуд болох “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн нийт өр төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газрын тогтоолоор чиглэл болголоо.

Түүнчлэн төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулсан байна. Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эдгээр төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн ач холбогдолтой. Мөн жилд 60-70 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллароор нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн, боомтын нэвтрүүлэх чадвар сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдан, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлэх тухай Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.

Сэтгэгдэл (2)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах