
Т.Бямбанаран
2025 оны 10 дугаар сарын 29-нд “Оюу толгой” компани Даланзадгад хотод нээлттэй өдөрлөг зохион байгуулж, худалдан авалт, хүний нөөц, уурхайн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэхийн зэрэгцээ “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 10 жилийн үр дүнг олон нийтэд танилцуулсан юм.
"Оюу толгой" компани 2015 онд Өмнөговь аймаг, Ханбогд сумтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” байгуулж, орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн олон талт ажлыг хэрэгжүүлж иржээ.
Тус компани жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг тогтмол олгосноор сүүлийн 10 жилд нийт 167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тус сангийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймагт 10 жилийн хугацаанд 550 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж, орон нутгийн 840,000 гаруй иргэн үр өгөөжийг нь хүртжээ.
"Говийн оюу хөгжлийг дэмжих сан" нь Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тодорхойлсон Сэдэвчилсэн хавсралтын дагуу нийгмийн дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн суурь үйлчилгээ, уламжлалт мал аж ахуй, усны менежмент, үндэсний түүх, соёл зэрэг долоон чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг аж.
Мөн Тогтвортой хөгжлийн хүрээнд 471 төсөлд нийт 45.6 тэрбум төгрөг (15.7 сая ам.доллар) зарцуулан:
Цаашид тус сан боловсрол, эрүүл мэнд, залуусын хөгжил, бизнесийн орчныг дэмжих урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

