“Эрдэнэс Тавантолгой” ХК 09 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 160.0 мянган тонн эрчим хүчний нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлууллаа.
Компанийн нүүрсний борлуулалтын бодлого нь сорчлон олборлохгүй, 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү худалдаалах дээр төвлөрсөн байна. Арилжааны үеэр 1/3 коксжих нүүрсийг тонн тутамд 68.30 ам.доллар, эрчим хүчний нүүрсийг 36.40–41.90 ам.доллароор тус тус борлуулжээ.
Монгол Улсын Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд, Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ нь компанийн борлуулалтын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд хувьцааны эргэлтийг идэвхжүүлэхэд чиглэсэн алхам болж байна.