О. Дөлгөөн
Юнитра ХХК-ний гүйцэтгэх захирал Д. Мэргэн “Үл Тасрах Эрчим Хүч 2.0” арга хэмжээний үеэр Монгол Улсын эрчим хүчний тасралттай холбоотой асуудал, бизнесийн байгууллагуудын бэлтгэл, компанийн санал болгож буй шийдлүүдийн талаар бидэнтэй ярилцлаа.
1. “Үл Тасрах Эрчим Хүч 2.0” арга хэмжээний гол зорилго, ач холбогдол юу вэ? Танай компани ямар шийдэл, дэвшилтэт технологийг санал болгож байна вэ?
Бид энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гол зорилго нь Монгол Улсын эрчим хүчний салбарт байнгын тасалдал үүсч, найдвартай ажиллагаа алдагдаж байгаа асуудлыг шийдэхэд оршино. Энэ нөхцөл байдлаас үүдэн ААН-үүд, үйлдвэрүүд, уул уурхай, үйлчилгээний байгууллагуудын бүтээмж буурч, цалингийн нэмэлт зардал гарч, борлуулалт алдагдах зэрэг олон асуудал үүсдэг.
Байгууллагууд нөөц цахилгаан үүсгүүртэй байх юм бол олох ёстой орлогоо алдалгүй олж, бизнесийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулах боломжтой болно. Манай компани дэлхийд тэргүүлэгч Испани улсын Himoinsa брэндийн цахилгаан үүсгүүрийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Манай генераторын түлш зарцуулалт маш бага бөгөөд энэ нь өрсөлдөгч компаниудтай харьцуулахад эдийн засгийн хувьд хэмнэлттэй, тог цахилгааныг найдвартай хангах давуу талтай юм.
2. Монгол Улсад жилд дунджаар хэдэн удаа тог тасардаг талаар тоон мэдээлэл бий юу? Энэ нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна уу?
Технологид суурилсан аж үйлдвэрийн энэ эрин үед жилээс жилд цахилгааны хэрэглээ нэмэгдсээр байгаа. Энэ нь ганц Монгол улс гэлтгүй бүх дэлхийн хэмжээнд яригдаж байгаа асуудал. Үүнийг дагаад хэрэглээ нэмэгдэх тусам асуудлууд тэр дундаа цахилгаан тасралтын асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Учир нь шинэ цахилгаан станц баригдахгүй, баригдсан 1, 2 дэд станц нь 50мВ гаргах хүчин чадалтай байгаа нь Монгол улсын эрчим хүчний хэрэглээнд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй ачааллыг бага зэрэг багасгасан л төдий байгаа тул эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлт тогтворгүй байна. Энэ нөхцөл нь ААН-үүд, бизнесийн байгууллагуудад тог тасралт болон бүтээмжийн алдагдалд шууд нөлөөлдөг. 2024 оны Jica олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар жилд дунджаар 12-14 удаа цахилгаан хэрэглэгч /ААНБ болон Нэгж хэрэглэгч/ нь цахилгааны тасалдалд өртдөг гэсэн судалгаа байна.
3. Цахилгаан тасарснаар ААНБ-ууд ямар төрлийн хохирол амсдаг вэ? Эдийн засаг болон үйлдвэрлэлийн бүтээмжид хэр хэмжээний алдагдал учирдаг талаарх жишээ дурдаж болох уу?
Цахилгаан тасралтаас үүдэн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, санхүү болон бүтээмжийн тал дээр ноцтой алдагдал үүсдэг. Жишээлбэл: 4 давхар, 50 ажилтантай оффис барилга 1 давхартаа цагт 100 хэрэглэгчтэй нэрийн дэлгүүрээ ажиллуулдаг гэж үзвэл цахилгаан тасралтаас нэг цагийн хугацаанд үүсэх нийт алдагдлыг тооцоход:
Эдгээрийг нийлүүлбэл цахилгаан тасарснаас нэг цагт компанид үүсэх нийт шууд санхүүгийн алдагдал ойролцоогоор 7,612,750₮-д хүрдэг. Ийм алдагдал нь үйлдвэрлэлийн зогсолт, тоног төхөөрөмжийн эвдрэл, өгөгдлийн алдагдал болон хэрэглэгчийн итгэл алдагдах эрсдлийг дагуулдаг.
Дээрх жишээ нь цахилгаан тасралтын улмаас аж ахуйн нэгжүүд ямар их хэмжээний эдийн засгийн хохирол амсдагийг тод харуулж байна. 2019 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын нэг аж ахуйн нэгж цахилгаан тасарснаар дунджаар 3.6 сая төгрөг (1,300 ам.доллар) алдагдалд ордог гэж тооцсон бол 2024 оны судалгаагаар энэ дүн ойролцоогоор 2,000 ам.доллар болж өссөн байна.
4. ААНБ-ууд уг эрсдэлд хэр бэлтгэлтэй байдаг вэ? Төрийн дэмжлэгээс гадна, ААНБ-ууд өөрсдөө эрсдэлийг бууруулахын тулд ямар бэлтгэл, арга хэмжээ авах боломжтой вэ?
Ерөнхийдөө ААН-үүд уг эрсдэлд маш муу бэлтгэлтэй байдаг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААН Байгууллагуудын 30 хүрэхгүй хувь нь л нөөцийн генератор-той байна гэсэн судалгаа байна. Гэхдээ уг тооны дийлэнх хувь нь бизнесийн онцлогоос шалтгаалад хөдөө аж ахуй, уул уурхай, тариалангийн талбай гэх зэрэг газруудад түлхүү байна. Харин үлдсэн цөөхөн хувь нь бусад салбаруудад байна. Тухайлбал, саяхан болсон үндэсний баяр наадмын үеэр л гэхэд Монгол Улсад олон жуулчин ирсэн ч зарим амралтын газрууд, зочид буудлууд цахилгаан тасарснаас үйл ажиллагаа нь зогссон тохиолдол гарсан байна.
Ийм тохиолдлууд гадны жуулчдаас олох орлогоос сэргийлэх боломжийг бууруулж, Монгол руу дахин ирэх сонирхлыг нь алдаж болзошгүй. Тиймээс дизель нөөцийн генератортой байх нь одооноос чухал анхаарах асуудал болж байна.
5. Танай компани МУ-ын бүтээн байгуулалтанд яаж оролцож байсан бэ?
Манай компани 1999 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 26 жилийн хугацаанд Оюу Толгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдэд бараа бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж ирсэн. Бид бүтээгдэхүүний баталгаат хугацаа, мэргэжлийн засвар үйлчилгээтэй учраас томоохон компаниуд найдвартай түншээр биднийг сонгодог. Монголын багаж, тоног төхөөрөмжийн зах зээлд манай компани Market share-ээрээ тэргүүлэгч юм.