“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой ордын хаягдал багатай, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан байна.
Үйлдвэрийн туршилт, тохируулгын хугацаанд буюу 2024 оны 10 сараас 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжуулжээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96 хувиар дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн технологи бүхий үйлдвэр гэдгээрээ онцлогтой. Тус үйлдвэр олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжаалж байна.
Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК