Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 8 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
ОХУ шатахуун, бензиний экспортод тодорхой хязгаарлалт тогтоосон ч, энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй бөгөөд нийлүүлэлт тогтвортой үргэлжлэхийг М.В.Мишустин илэрхийллээ.
Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мөн ярилцаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахдаа санал нэгдэв.