Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх Орон тооны бус зөвлөл анхны хурлаа хийв

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилготой Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх орон тооны бус бодлогын зөвлөл өнөөдөр анхны хурлаа зохион байгууллаа.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан бөгөөд эхний хурлаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ үеэр онцолсон нь:

  • Зөвлөлд хоёр чухал зорилт бий. Нэгдүгээрт, Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барих бэлтгэлийг хангах.

  • Хоёрдугаарт, хуулийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний баялгийн сан, Биржийн тухай бусад хууль болон бодлогын асуудлуудыг цогцоор хэлэлцэх бөгөөд салбарын мэргэжилтнүүдийн санал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ажлын хэсгийн хамтын ажиллагааг хангах шаардлагатай.

Мөн хуралдааны үеэр зөвлөлийн гол үүрэг нь цаашид Аж үйлдвэржилтийн тухай хууль болон уул уурхайн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах болохыг онцлов.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам