Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ энэ жил болон ирэх жил нэг унц нь 3,600 ам.долларт хүрнэ

О. Дөлгөөн

Алтны үнэ сүүлийн үед унасан ч, энэ оны хоёрдугаар хагаст унц тутамд дунджаар 3,600 ам.долларт хүрнэ гэж “Canadian Imperial Bank of Commerce" (CIBC) банк таамаглажээ.

Тухайлбал, дэлхий даяар тодорхойгүй байдал нэмэгдэж, алт зэрэг эрдэс баялгийн үнэ цэнийг өсгөж байна гэж шинжээч Анита Сонигийн ахалсан шинжээчид үзжээ.

Мөн “Ойрхи Дорнод болон Оросын геополитикийн хурцадмал байдал үргэлжилж байна. Энэ тодорхойгүй байдал нь дэлхий даяар долларын нөлөө буурч, алтны үнэ өсөхөд хүргэж байна” хэмээв.

Алт нь эрсдэлтэй цаг үед хамгийн найдвартай хөрөнгөд тооцогддог бөгөөд энэ жил дэлхийн худалдааны хурцадмал байдлын улмаас алтны үнэ 30 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сард алтны үнэ нэг унц нь 3,500 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон билээ.

“CIBC”-ийн шинжээчдийн таамгаар алтны үнэ одоогийн дээд түвшнээс 3 хувиар өсч, ирэх жил ч мөн 3,600 ам.доллар орчим байна гэжээ. Харин 2027 он гэхэд алтны үнэ унц тутамд 3,300 ам.доллар, 2028 онд 3,000 ам.доллар болж буурна гэж таамаглаж байна.

Эх сурвалж: mining.com