АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үйлдвэрлэлд ашигладаг металд 50%-ийн тариф тогтоох гэж буйгаа зарласны дараа энэ Мягмар гарагт /2025.07.08/ зэсийн үнэ хоёр оронтой тоогоор огцом өсөв.
Тэр бээр сэтгүүлчдэд өгсөн яриандаа “Зэсийн тарифыг 50 хувь болгоно” хэмээн мэдэгдсэн юм.
Уг мэдэгдлийн дараа Нью-Йоркт хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй зэсийн фьючерс үнэ нэг фунт нь 5.9535 ам.доллар болж түүхэн дээд түвшинд хүрч бараг 17%-иар өссөн байна. Харин 14:00 цагийн үед 5.5495 ам доллар болж тогтворжсон аж.
Энэхүү тариф нь АНУ-ын төлөвлөгөөнд багтсан салбарын онцгой тарифуудын нэг бөгөөд зэсээс гадна эм, хагас дамжуулагч зэрэг чухал салбаруудад ч үйлчлэх магадлалтайг албаныхан онцолж байна.
Эх сурвалж: mining.com