"Оюу толгой" компани Ханбогд сум дахь уурхайн цогцолбороос Тавантолгойн нүүрсний зам хүртэлх 12.6 км урттай хатуу хучилттай авто замыг амжилттай барьж дуусган, Улсын комисст хүлээлгэн өглөө.
Уг зам ашиглалтад орсноор Ханбогд сумын иргэд нийслэл Улаанбаатар хот руу тав тухтай, аюулгүй зорчих боломжтой боллоо. Мөн тоосжилт мэдэгдэхүйц буурч, зам дагуух мал амьтан болон байгаль орчинд ээлтэй нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.
Замын бүтээн байгуулалтын хүрээнд Ундайн голыг гатлах 220 метр урттай бетон хучилттай далан, нийт 27 ус зайлуулах байгууламжийг Монгол Улсын замын стандартад нийцүүлэн барьжээ. Түүнчлэн орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг замын зураг төсөлд тусгасан нь энэ төслийн онцлог болж байна.
“Оюу толгой” компанийн зүгээс тус замыг барьж байгуулснаар уурхайн үйл ажиллагаанаас гадна орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаагаа онцолж байна.
Эх сурвалж: Oyu Tolgoi