Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын газрын ховор элементүүдийн экспорт сэргэсэн ч хязгаарлагдмал хэвээр байна

О.Дөлгөөн

БНХАУ газрын ховор элементээ экспортолж эхэлсэн ч хатуу хяналттай хэвээр байна. Европын ханган нийлүүлэгчид экспортын зөвшөөрөл авах нь нэмэгдэж, зөвшөөрлийн хэмжээ 25%-иас 60% хүртэл өссөн тул автомашины үйлдвэрлэл саатах эрсдэл багасчээ. Гэсэн ч АНУ руу нийлүүлэх эсвэл Энэтхэг зэрэг гуравдагч орноор дайран өнгөрөх экспортын урсгал удааширч, хойшлоод байна.

2025 оны 4-р сард Хятад улс АНУ-ын тарифын эсрэг арга хэмжээний хүрээнд долоон төрлийн газрын ховор элемент, соронзны экспортыг хязгаарласнаас хойш энэ төрлийн экспорт ойролцоогоор 75%-иар буурч, Ази, Европ, АНУ-д зарим автомашины үйлдвэрлэл зогсоход хүрсэн.

АНУ болон Хятадын саяхан байгуулсан хэлэлцээр нь экспортын зөвшөөрлийг түргэсгэх зорилготой байсан ч экспортын зөвшөөрөл авах тогтолцоо нь төвөгтэй, ил тод бус хэвээр байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ тохиролцооны хүрээнд нийлүүлэлт сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Гэсэн хэдий ч  зөвшөөрөл авах хугацаа урт (заримдаа 90 хоног орчим) байгаа тул нийлүүлэлтийн хүчин чадал хязгаарлагдмал болж байна гэж АНУ-ын соронз үйлдвэрлэгч “Dexter Magnetic Technologies” зэрэг компаниуд мэдэгдсэн.

Нөхцөл байдал сайжирч байгаа ч автомашин үйлдвэрлэгчид тодорхойгүй байдал, хомсдлын эрсдэлтэй тулгарсаар байна.

Эх сурвалж: reuters.com