Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын Zijin Mining компани Казахстанд алтны уурхайг 1.2 тэрбум доллараар авахаар боллоо

Ч.Сансар

Хятадын хамгийн том алт, зэс үйлдвэрлэгч Zijin Mining компани 6-р сарын 30-нд Казахстаны хамгийн том алтны “Райгородок” уурхайг 1.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгдлээ.

Zijin Gold International  болон түүний охин компани Jinha Mining нар “Райгородок” алтны уурхайг эзэмшиж, ажиллуулдаг Казахстанд төвтэй RG Gold LLP болон RG Processing LLP алтны компаниудыг худалдан авах гэрээ байгуулсан гэж Zijin компани мэдэгдлээ.

Алтны уурхайд RG Gold LLP-ийн эзэмшдэг уурхайн хөрөнгө, RG Processing LLP-ийн эзэмшдэг боловсруулах үйлдвэр багтана.

Энэхүү хэлэлцээрийг АНУ-Хятадын худалдааны хурцадмал байдлаас болж дэлхийн алтны үнэ өсч байгаа үед байгуулжээ.

Эх сурвалж: reuters.com

 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.160.112)
    Яаая даа байз.
    2025 оны 07 сарын 03 | Хариулах
  • Геологч (66.181.160.112)
    Улс орнууд алтны сангийн нөөцөө нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр хийж байхад манай орон нутгийнхан хайгуул, судалгаа, уул уурхайг эсэргүүцэж, наадам, морь, бөхөө, Чингис хаанаа ярьсаар дундад зуун руугаа буцах хүсэлтэй байна.
    2025 оны 07 сарын 03 | Хариулах