Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн үнэ 3 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ 

АНУ-ын зах зээлд зэсийн үнэ 3%-иар өсөж, АНУ болон Лондоны металлын бирж (LME)-ийн ханшийн хооронд тонн тутамд 1,500 ам.долларын зөрүү үүсээд байна. “Goldman Sachs” банкны таамаглаж байгаагаар цаашид үнэ өснө гэжээ.

Ирэх 9 дүгээр сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн “Comex” зах зээл дээр 3%-иар өсөж, тонн нь 11,367 ам.долларт хүрэв. Энэ нь АНУ импортын тариф тогтоохоос өмнө худалдан авалт эрчимжиж байгааг харуулж байна.

АНУ-ын зах зээлийн эрэлтээс шалтгаалан тус улсын болон Лондоны металлын биржийн ханшийн зөрүү нэмэгдсэн бөгөөд энэхүү бирж дээр 3 сарын гэрээт үнэ харьцангуй бага өсөж, тонн нь 9,888 ам.доллар хүрсэн байна.

“Goldman Sachs” банкны үзэж буйгаар 2025 оны 8 дугаар сард LME дээрх зэсийн үнэ ойролцоогоор 10,050 ам.доллар/тоннд хүрч, дээд амжилт тогтооно. Учир нь АНУ-аас бусад бүс нутагт нийлүүлэлт багасаж байгаа аж.

“АНУ-ыг эс тооцвол дэлхийн зэсийн зах зээл чангарч байна. Үүний улмаас бүс нутгийн хомсдол үүсэх вий гэсэн айдас нэмэгдэж байгаа ч дэлхий даяар нийлүүлэлт илүүдэлтэй хэвээр байна” хэмээн “Goldman Sachs” мэдэгджээ. Хэрэв 9 дүгээр сард 25%-ийн импортын тариф хэрэгжиж эхэлбэл зэсийн үнэ 10,000 ам.доллароос доош буурах хандлагатай гэж үзэж байна.

2025 онд зэсийн ханш ихээхэн савлаж байгаа бөгөөд 3 дугаар сарын сүүлээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч ердөө хоёр долоо хоногийн дараа 4 ам.доллар хүрэх шахан унаж байсан. Одоогоор энэ оны эхэн үеэс хойш зэсийн үнэ 25%-иар өсөөд байна.

Эх сурвалж: mining.com