Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна

П.Жаргалсүрэн

ОУВС-гийн тооцоолсноор ОХУ-ын эдийн засаг 2022 онд 1.2%-иар буурсан. Учир нь ОХУ Украинд халдсаны дараа барууны орнууд эрчим хүч, санхүү, технологийн салбарт хориг тавьсан. Харин 2023, 2024 онд Оросын эдийн засаг дахин сэргэж 3.6%, 3.8%-иар тус тус өссөн нь ихэнх барууны орноос илүү хурдан өссөн байв.

Энэхүү өсөлтөд засгийн газрын зардал, ялангуяа цэргийн салбарт зарцуулсан зардал ихээхэн нөлөөлсөн. Ройтерс агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь "хөдөлмөрийн зах зээлийн хатуу ширүүн нөхцөлд цалингийн өсөлт, 18 хувийн хүүтэй байсан ч хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд" хүргэсэн. Өөр нэг чухал хүчин зүйл бол ОХУ газрын тос, байгалийн хийн экспортын ихэнх хэсгийг Энэтхэг, Хятад зэрэг улс руу шилжүүлж, хориг арга хэмжээний муу нөлөөг тойрч гарсан явдал байв.

Гэсэн хэдий ч ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2025 болон 2026 онд мэдэгдэхүйц удаашрах төлөвтэй байна. ОУВС-гийн таамаглалын дагуу энэ онд ДНБ-ий өсөлт ердөө 1.4 хувь, ирэх онд 1.2 хувь байх төлөвтэй байна. Ажиллах хүчний хомсдол, үнийн өсөлт, хориг арга хэмжээний нөлөө, ялангуяа технологийн салбарт үзүүлэх нөлөөлөл зэргийг ОХУ-ын өмнө тулгарч буй сорилт гэж шинжээчид үзэж байна.

www.statista.com