О. Дөлгөөн
Арктикийн мөс хайлснаар энэ бүсийн байгалийн баялаг, тухайлбал газрын тос, ашигт малтмал илүү хүртээмжтэй болж, эдийн засгийн ач холбогдол нь нэмэгдэж байна.
2017 онд хийсэн судалгаанд Арктикийн байгалийн баялаг, экосистемийн үйлчилгээний жилийн эдийн засгийн үнэлгээг гаргасан байна. Энэхүү үнэлгээ нь биофизик өгөгдөл, зах зээлийн үнэлгээ, соёлын ач холбогдлыг хамарсан олон аргачлал дээр суурилсан аж. “Хойд туйлын Экосистем, ашигт малтмал ба газрын тосны эдийн засагт үзүүлэх үр өгөөж” гэх судалгааны үр дүнг дараах байдлаар харуулжээ.
Хойд туйлын мөс хайлж, асар их байгалийн нөөцийг ашиглах боломж нэмэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Уур амьсгалын зохицуулалт гэх мэт “экосистемийн өгөөж”-нээс эхлээд ашигт малтмал, газрын тосны нөөц зэргээр энэхүү бүсийн үнэ цэн асар ихээр өсч байгаа аж.
Газрын тос ба ашигт малтмалын үнэлгээг зах зээлийн үнэ, олборлох зардал, батлагдсан нөөцийн хэмжээнд тулгуурлан тооцоолсон байна. Ашигт малтмал олборлох зардал ихээхэн хэлбэлздэг тул нийт олборлолтоос олсон орлогын 50 хувийг зардал гэж тооцсон байна.
Арктикийн бүс нутгийн стратегийн ач холбогдол нэмэгдэж буйтай холбогдуулан БНХАУ, ОХУ, АНУ зэрэг орнууд тээврийн замууд болон нөөцийн хяналт тогтоохын төлөө өрсөлдөөнөө эрчимжүүлж байна.
Эх сурвалж: oilprice.com