Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто хувьцаа эзэмшигчдэд 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно 

Ч. Сансар

Рио Тинто компани Монголын Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэмээх нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд 138.75 сая доллар төлөхөөр болжээ. 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2018 оны 7-р сараас 2019 оны 7-р сарын хооронд хувьцаа эзэмшиж байсан Turquoise Hill Resources компанийн хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулахыг шаардсан аж. Энэ үед Рио Тинто уг компанийн ихэнх хувийг эзэмшиж байсан. 

Хувьцаа эзэмшигчдийг Чикагогийн Pentwater Capital Management сан төлөөлсөн. Энэхүү тохиролцооны хүрээнд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жактай холбоотой нэхэмжлэлийг мөн шийдвэрлэсэн. 

Turquoise Hill компани Оюутолгойн уурхайн 66%-ийг эзэмшиж байсан. Бодит байдал дээр Оюу Толгой төсөл 2.5 жилээр хоцорч, төсвөө 1.9 тэрбум доллараар хэтрүүлсэн байхад “төлөвлөгөөний дагуу”, “төсвийн хүрээнд” ажиллаж байгаа хэмээн худал мэдэгдсэн гэж Рио Тинто, Turquoise Hill компаниудыг Pentwater сан шүүхэд өгсөн. 

2022 онд Рио Тинто Turquoise Hill компанийн үлдсэн 49%-ийг 3.3 тэрбум ам.доллараар худалдан авч, Оюутолгойн ордыг Риогийн зэсийн бизнесийн бүрэн хэсэг болгосон. 

2019 онд Рио уг төсөл нь төсвөөс 1.9 тэрбум доллараар давж, нийт зардал нь 6.5-7.2 тэрбум доллар байх төлөвтэй байгааг зарлаж байсан. 

Эх сурвалж: Reuters.com