Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстан улс Орос, Хятадтай цөмийн станц гэрээ байгууллаа

Ч. Сансар

Казахстан улс олон тулгуурт гадаад бодлогоо шинэ шатанд гаргаж байна. Анх зөвхөн нэг атомын цахилгаан станц барих шийдвэр гаргаж байсан бол одоо хоёр атомын станц барих гэрээ байгууллаа. 

Казахстаны хоёр хүчирхэг хөрш болох Орос, Хятад хоёр Балхаш нуурын эрэг дээр барихаар төлөвлөж буй реакторын тендерт өрсөлдөхөд Астана хүнд байдалд орсон. Тиймээс Москва, Бээжин хоёрын аль алийг нь ч бухимдуулахгүйн тулд Казахстан бүтээлч, прагматик арга хэрэглэсэн. 

6-р сарын 14-нд Казахстаны Цөмийн энергийн агентлаг (KAEA) Оросын Росатом компанитай Балхаш нуурын дэргэд цөмийн станц барих гэрээ байгууллаа гэж албан ёсоор зарлав. Үүний зэрэгцээ тус агентлаг хоёр дахь атомын станцыг өөр газарт барихаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдээд, Хятадын Үндэсний цөмийн корпораци (CNNC) уг ажлыг гүйцэтгэнэ гэжээ. 

Анхны тендерт Росатом, CNNC-ээс гадна Франц, Өмнөд Солонгосын компаниуд өрсөлдсөн аж. Шийдвэр гаргахдаа реакторын технологи, аюулгүй байдал, өртөг зардал, туршлага, боловсон хүчин, орон нутгийн оролцоо зэрэг тодорхой шалгууруудыг харгалзан үзсэн гэж Казахстаны Цөмийн энергийн агентлагийн албаны хүмүүс мэдэгджээ. 

Хоёр дахь цөмийн станцын гэрээг боловсруулах ажил дуусаагүй ч Хятадын CNNC компани уг ажлыг хийх нь тодорхой болсон гэж Казахстаны Цөмийн энергийн агентлагийн дарга Алмасадам Саткалиев хэллээ. Тэрээр тайлбарлахдаа, “цөмийн бүх процессыг дангаараа мэдэж хариуцаж чаддаг улс орнууд дэлхийд цөөхөн байдаг. Хятад бол шаардлагатай бүх технологи эзэмшдэг цөөхөн орны нэг юм.” гэжээ.

Эх сурвалж: eurasianet.org