Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Bastion Mining Xanadu-д эзэмшлээ тэлж байна

О. Дөлгөөн

/2025.06.17/ Xanadu компанийн Хувьцаа худалдан авах саналын Тусгай хорооны мэдээлснээр, компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгө оруулагч болох Zijin Mining Group (Zijin) нь Bastion компаний хувьцаа худалдан авах саналыг хүлээн зөвшөөрчээ.

Үүний үр дүнд Bastion нь өөрийн эзэмшиж байгаа хувьцаа болон 2025 оны 6-р сарын 16-ны өдрийг хүртэл хүлээн авсан саналын хамтаар Xanadu компанийн 29.67%-ийн хувьцааг эзэмших болжээ. Өөр гуравдагч этгээдээс илүү таатай санал ирэх боломж бага болсон гэж Тусгай хороо үзэж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчид Bastion компаний саналыг уг тохиолдолд (илүү давуу санал гараагүй болон шинжээч энэхүү саналыг “шударга бөгөөд үндэслэлтэй” хэмээн дүгнэсэн хэвээр бол) хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлжээ.

Санал 2025 оны 7-р сарын 1-ний 19:00 цаг (Сиднейн цагаар) хүртэл хүчинтэй бөгөөд Bastion компани нь Xanadu компанийн 50.1%-ийг эзэмших үедээ саналыг нөхцөлгүй болгохоор амласан байна.

Саналын дэлгэрэнгүй мэдээлэл, Target’s Statement болон бусад шинэчлэлтэй Xanadu компанийн албан ёсны вэбсайтаар дамжуулан танилцана уу:
🔗 www.xanadumines.com

Эх сурвалж: xanadumines.com