О. Дөлгөөн
Лондонд байгуулсан АНУ-БНХАУ-ын худалдааны шинэ түр хэлэлцээ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой экспортын хязгаарлалтаас шалтгаалан өргөн хүрээтэй тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө.
Хятад улс АНУ-ын цэргийн салбарт ашиглагддаг газрын ховор металл-соронзны экспортод зөвшөөрөл өгөхөөс татгалзсаар байгаа бол АНУ дэвшилтэт хиймэл оюун ухааны чипүүдийн Хятад руу чиглэсэн экспортыг үргэлжлүүлэн хязгаарлаж байна.
Хэлэлцээний явцад Хятадын тал газрын ховор металлын экспортын хяналтыг АНУ-ын чипний хоригтой уялдуулан сулруулах байр суурь илэрхийлсэн нь яриа хэлэлцээ экспортын хяналтын маргаанд шилжсэн гол шалтгаан боллоо.
Түүнчлэн АНУ өнгөрсөн сард Женевд тохиролцсон тарифын хөнгөлөлтийн хугацааг 90 хоногоор сунгах төлөвтэй байгаа нь цогц гэрээ ойрын хугацаанд байгуулагдахгүйг харуулж байна.
Хятадын JL MAG Rare-Earth компани АНУ руу экспортлох зөвшөөрөл авсан ч энэ нь иргэний зориулалттай бүтээгдэхүүнд хамаарч байгаа бол цэргийн зориулалтын самари зэрэг материалд хатуу хяналт хэвээр байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хоёр тал тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрч болох ч худалдааны үндсэн зөрчлийг шийдвэрлэх боломж ойрын хугацаанд бага байна.
Эх сурвалж: mining.com