Т.Бямбанаран
Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх үндэсний тэргүүлэх чуулга уулзалт бөгөөд Монгол улсын хөгжлийг хурдасгах эрхэм зорилготой юм.
“Монголын Эдийн Засгийн Форум” төрийн бус, ашгийн бус, улс төрөөс хараат бус байгууллага нь 2010 оноос эхлэн Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагуудын өндөр, дээд түвшний төлөөллийг цуглуулан, нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр хоёр өдрийн турш өрнүүлдэг уламжлалтай. Өмнөх оны чуулга уулзалт “Go Mongolia” уриан дор зохиогдож байсан билээ.
Энэ жилийн арга хэмжээ 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн ордонд болно. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ удаагийн чуулга нь ногоон эрчим хүч, хот байгуулалт, зам тээвэр, эрчимжсэн ХАА, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбар салбарын асуудлуудаар гарц, шийдлийг эрэлхийлэх зорилготой зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү форумд оролцсоноор Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, ирээдүйд хэрэгжих төслүүд дээр хамтран ажиллах боломжуудыг судлах, бодлогын түвшинд шийдвэр гаргагчидтай харилцан яриа өрнүүлэх, нөлөө бүхий хүмүүсийн илтгэлийг сонсох зэрэг олон боломж нээгдэх юм. Уг чуулганаар дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: