Зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог "Эрдэнэт" үйлдвэр тасралтгүй 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд үйлдвэрийнхээ насжилтыг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлсэн билээ. Өнгөрсөн жил тус үйлдвэр 41 сая тонн хүдэр олборлож, 38.1 сая тонн зэсийн баяжмал боловсруулсан байна.
"Эрдэнэт" үйлдвэрийн өнөөгийн байдал болон хөгжлийн төлөвлөлтийн талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.
А.Халиун
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн оны сүүлээр Австралийн нэр хүндтэй компаниар олон улсын стандартын дагуу ТЭЗҮ- ийг дахин боловсруулж, нөөцийн талаарх мэдээллээ шинэчилсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн баталгаажуулснаар үйлдвэр цаашид багагүй хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой болсон. Үйлдвэрийн цаашдын хөгжлийг хэрхэн төлөвлөж байна вэ?
Үйлдвэр урт хугацаанд ажиллах үндэс суурь бол хүдрийн нөөц. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр 1972 оноос хойш неецее 5 удаа шинэчлэн, хамгийн сүүлд 2024 онд хүдрийн нөөцийг дахин шинэчлэн тогтоолоо Саяхныг болтол "Эрдэнэт" үйлдвэрийн нөөц баялаг шавхагдаж байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд байсан. 2019 онд 100% улсын мэдэлд очиж, төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш "Эрдэнэт" үйлдвэр насжилтаа уртасгах, хүдрийн нөөц баялгаа нэмэгдүүлэхийн тулд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нийт 30 орчим сая ам доллар зарцуулсан.
Геологи, хайгуулын нэмэлт судалгаагаар хамгийн сүүлд 2024 онд нөөц баялгаа нэмэгдүүлэн 3.4 тэрбум тонн хүдэр илрүүлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулсан.
Энэ онд бид хүчин чадлаа нэмэг дүүлж, түүхэндээ хамгийн өндөр буюу 40 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. Жилд 40 сая тонноор бодвол цаашдаа 55 жил ажиллах хүдрийн нөөцөө баталгаажууллаа. Ингэснээр 2079 он хүртэл "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй хангагдах нь
"Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум тонн хүдэр Боловсруулж, 6.8 сая тонн зэс, 195.9 мянган тонн молибденийг экспортолсон байна.
Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, 11.3 сая тонн зэсийн хүдэр баяжуулж, 538.2 мянган тонн молибденийг гарган авахаар төлөвлөж байна.
Ордын нөөц дахин нэмэгдэх боломжтой юу?
Боломж харагдаж байна. Эрдэнэтийн үндсэн уурхай Хужир, Могой, Цагаан чулуут, Эрдэнэтийн овоо, Оюут, Шанд гэсэн бүлэг ордоос бүрддэг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн овооны баруун хойд хэсэг, төвийн орд гэсэн 2 ордод олборлолт явуулж байна. Шинэчлэн нөөцөөс гадна Оюутын нарийвчилсан хайгуулыг ордын өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийлээ. Өнөөдөр хараахан батлагдаагүй байгаа боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нарийвчилсан судалгааг батлуулахад бэлэн болж буй нөөц дахин 10 жилээр нэмэгдэх боломжтой байна. Цаашид Могой, Цагаан чулуут, Хужрын ордуудад хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна гээд яривал нөөц нэмэгдэх бүрэн боломж харагдаж байна гэж ойлгож болно
Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт тусгасан Үйлдвэр технологийн паркийг зэс хайлуулах, баяжуулах чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулж байгаа. Энэ ажлын явц ямар түвшинд байна вэ?
Үйлдвэр технологийн парк барьж байгуулахаар Орхон аймгийн 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, өнөөдрийн байдлаар ҮТП-ийн дэд бүтцийг барьж байгуулах ажил ид өрнөж байна. Монгол Улсад ҮТП барьж байгуулах оролдлого хэд хэдэн удаа хийгдсэн ч амжилттай болоогүй. Дэлхийн өндөр хөгжсөн орнуудын ҮТП барьж байгуулсан туршлагаас харахад дэд бүтцийн бүхий л асуудлыг нэн түрүүнд шийддэг. Монгол Улсын хэмжээнд ҮТП барьж байгуулах, хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын ААН-үүдийн хамгийн түрүүнд тодруулдаг зүйл бол дэд бүтэц буюу зам тээвэр, цэвэр, бохир усны шугам, дулаан, цахилгааны шийдлийг сонирхдог.
"Эрдэнэт" үйлдвэр Монгол Улсын хэмжээнд жишиг ҮТП байгуулахын тулд олон улсын жишгээр зохион байгуулалттай ажиллаж байна. Юуны түрүүнд нийт 68 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байна. 4.2 сая ам.долларын хөрөнгө оруулалттай авто зам барих ажлын гүйцэтгэл 44%- ийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын барилга байгууламжийн 1 дүгээр ээлж 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд 87%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тусгай хэрэгцээний газрын хамгаалалтын бүс буюу ҮТП-ийн гадна хил тогтоож, хязгаарыг хашаалах ажилд 1.1 сая ам долларын санхүүжилт хийж, өнөөдрийн байдлаар 92%-ийн гүйцэтгэлтэй байна.
Түүнчлэн нийт 46.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх Цахилгаан хангамжийн шинэ дэд станц барьж байгуулах ажлын тендер зарлаж, гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулах шатандаа орж байна. Усан хангамж, ариутгах татуургын ажил эхэлсэн. 12 сая ам долларын хөрөнгө оруулалттай энэ ажлын гүйцэтгэл 64%-тай байна. Энэ мэт дад бүтцийн ажлуудаа 2025 ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ҮТП-ийн хүрээнд шинээр ямар үйлдвэрүүд барьж байгуулахаар төлөвлөсөн бэ?
Эхний ээлжинд 124 мянган тонн цэврээс боловсруулах хүчин чадал бүхий Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Хоёрдугаарт, Молибдений баяжмал боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Мөн Кабель утасны үйлдвэр, Нунтаг зэсийн үйлдвэр барьж байгуулах төлөвлөгөөтэй. Үүнээс гадна хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтаар жижиг, дунд үйлдвэр байгуулах нөхцөл боломжийг хангах, тусгай газруудыг чөлөөлөх ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Монгол Улсад хэрэглэж буй кабель утас бараг 100% импортоор орж ирдэг. "Эрдмин" компани тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг ч нийт хэрэглээний 3-4- хөн хувийг нийлүүлж байна. Импортыг орлох үйлдвэрийг "Эрдэнэт" үйлдвэр ҮТП- ийн хүрээнд барьж байгуулахаар ТЭЗҮ- ийг боловсруулж, 51.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
Зэсийн баяжмал, катодын зэс дэлхийн зах зээл дээр хэдийгээр критикал минералын адил эрэлт, хэрэгцээтэй, үнэ ханш өндөр борлуулагдаж байгаа ч цаашид Нунтаг зэс үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Дэлхийн өндөр технологийн үйлдвэрүүд нунтаг зэс худалдаж авах, эрэлт хэрэгцээ өсөх хандлагатай байна. Тиймээс "Эрдэнэт" үйлдвэр Нунтаг зэсийн үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Энэ ажилд 10 орчим сая ам доллар шаардлагатай байна.
Одоогоор манай улсад катодын зэс үйлдвэрлэдэг "Эрдмин", "Ачит Ихт", "Зэс эрдэнийн хувь" гэсэн хувийн 3. компани үйл ажиллагаа явуулж байна.
"Эрдэнэт" үйлдвэр дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртөө уусган баяжуулах технологиор Катодын зэсийн үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөсөн. Тус үйлдвэр Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт багтсан боловч 4 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Төр, засгаас хувийн хэвшлийг дэмжих зорилгоор "Эрдэнэт" үйлдвэр илт давуу байдлаар хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх" зарчмын дагуу энэ төслийг цуцлах нь зүйтэй гэсэн тогтоол гарсан.
Эрдэнэт хот, "Эрдэнэт" үйлдвэрийг Монгол Улсын аж үйлдвэржилтийн төв болгохоор төлөвлөсний дагуу олон ажил эхэлжээ. Импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чиглэлээр ямар төлөвлөлттэй ажиллаж байна вэ?
Машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьсан. Машин үйлдвэрлэл гэхээр автомашин үйлдвэрлэх гэж буй мэт ойлгодог. Уул уурхайн машин техникийн үндсэн эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр ажиллана.
Монгол Улсын экспортын орлогын 95%-ийг уул уурхайн салбар эзэлж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн үндсэн сэлбэг хэрэгслийг 100% импортоор орлуулж байна. Тэгэхээр "Эрдэнэт" үйлдвэрийн Засвар механикийн заводод импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Эхний ээлжинд уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлнэ. Дараагийн шатанд автомашин угсрах чиглэлээр ажиллах төлөвлөлттэй байна.
Эрдэнэт хотыг ирээдүйд аж үйлдвэржилтийн төв болгохоор тооцоолж байна. Тиймээс "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн уул уурхайн салбарын боловсон хүчний Үндэсний сургалтын төв бий болно. Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг "Эрдэнэт" үйлдвэрийн санхүүжилтээр барьж байгуулах юм.
"Эрдэнэт" үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах шинэ сангийн шавыг өнгөрсөн онд тавьсан. Хуучин ашиглаж байсан Хаягдлын сан дүүрч байгаа гэж дуулсан. Та энэ талаар тодруулна уу?
Хаягдлын сангийн ашиглалтын хугацаа дуусч байна. "Эрдэнэт" үйлдвэр баяжуулалт явуулсан 46 жилийн хугацаанд боловсруулсан 1.1 тэрбум тонн хүдрийн 98% нь Хаягдлын санд хуримтлагддаг. Зэс, молибдений баяжмал зөвхөн 2%-ийг экспортын бүтээгдэхүүн баяжмал болгон авч байна. Уурхайчдыг уул нүүлгэдэг гэж ярьдаг. Энд байсан уулыг тэнд буулгаж байна гэсэн үг дээ.
Хаягдлын сан одоо 1306 метрт байна. Цаашид 12-14 метр өндөрсөхөд сан дүүрнэ, энэ бол 10 жилийн хугацаа. 1320 метрт хүрэхэд Хаягдлын сан дүүрнэ гэсэн үг.
Тиймээс шинэ хаягдлын сан байгуулахаар төлөвлөж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Орхон, Булган аймгийн ИТХ-ын шийдвэрээр 7048 га газрыг хаягдлын сан барьж байгуулахад зориулан авсан. Одоо ТЭЗҮ боловсруулах, бусад бүтээн байгуулалтын ажлуудын тендер зарлагдаад байна.