Цагаан тугалга — Орчин үеийн технологийн салшгүй хэсэг бөгөөд ухаалаг утас, ногоон эрчим хүчний шийдэл зэрэгт өргөн хэрэглэгддэг. 2024 оны байдлаар дэлхийн нийт цагаан тугалганы олборлолтын 55.7 хувийг Ази тив дангаар бүрдүүлсэн талаар АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлэв.
Ази тивийн тэргүүлэгч улсууд:
Хятад: Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч. Ялангуяа Юньнань муж дахь Yunnan Tin Company Group (YTC) нь салбартаа хамгийн том, иж бүрэн үйл ажиллагаатай компани.
Индонез: PT Timah Tbk компанийн удирдлага дор Бангка болон Белитунг арлуудад их хэмжээний олборлолт явагдаж байна.
Мьянмар: Wa муж дахь Man Maw уурхайн олборлолт Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн гол түүхий эдийн эх үүсвэр болж байна.
Вьетнам, Малайз, Лаос зэрэг бусад Азийн орнууд ч мөн хувь нэмрээ оруулж байгаа ч дээрх гурван улсын олборлолт гол байр суурийг эзэлж байна.
Бусад тивийн улс орнуудын олборлолт одоогоор Азийн гол үйлдвэрлэгчдийн хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс Өмнөд Америк, Африк, Номхон далайн бүс нутгуудад шинэ олборлолтын төслүүдийг хөгжүүлэх нь дэлхийн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болж байна.
Цөөн бүс нутгаас хамааралтай байдал нь дараах эрсдэлүүдийг дагуулдаг:
Геополитикийн тогтворгүй байдал – Олон улсын зөрчил, улс төрийн өөрчлөлтүүд нийлүүлэлт тасалдахад хүргэж болзошгүй.
Бодлогын өөрчлөлт – Экспортын татвар, байгаль орчны дүрэм зэрэг гэнэт өөрчлөгдөх магадлалтай.
Тээвэр огистикийн асуудлууд – Тээвэр, дэд бүтцийн тасалдал нийлүүлэлтийг саатуулах эрсдэлтэй.
Эх сурвалж: www.miningvisuals.com