Сүүлийн 10 жилийн хугацаанд аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ дэлхийн мөнгөний уурхайн үйлдвэрлэлийн томоохон хувийг эзлэх болсон. Энэхүү чиг хандлага нь мөнгө технологи, үйлдвэрлэл, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, электроник зэрэг салбаруудад өргөн хэрэглэгдэж байгааг харуулж байна.
2014, 2015 онуудад үйлдвэрлэлийн хэрэглээ нь дэлхийн мөнгөний уурхайн нийлүүлэлт 51 орчим хувийг эзэлж байсан. Түүнээс хойш энэ хувь хэмжээ тогтмол өсөж, 2022 онд 70%, 2024 онд 83% болж өссөөр байна. 2025 онд аж үйлдвэрийн эрэлт уурхайн үйлдвэрлэлийн 81%-ийг эзлэх төлөвтэй байна.
Энэхүү өсөлт нь дараах салбаруудын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой.
Эдгээр үйлдвэрүүд өргөжин тэлэхийн хэрээр мөнгөний хэрэглээ нэмэгдсээр байгаа бөгөөд уламжлалт хэрэглээнүүд болох хөрөнгө оруулалт, үнэт эдлэл, мөнгөн эдлэлийн хэрэглээнээс аажмаар багасаж байна.
"Мөнгө дахин боловсруулагдсанаар нийлүүлэлт нэмэгддэг ч, уурхайгаас олборлосон мөнгөний ихэнх хувь аж үйлдвэрийн хэрэгцээнд зориулагдаж байгаа нь зах зээлд илүү хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймээс цаашдын технологийн хөгжил нь мөнгөний эрэлт, нийлүүлэлтийн харьцаанд хэрхэн нөлөөлөхийг сайтар ажиглах хэрэгтэй.
Эх сурвалж: www.miningvisuals.com