Энэ алхам нь цэргийн салбарт шаардлагатай материалын нөөцийг бүрдүүлэх гэсэн Вашингтоны бодлоготой нийцэж байгаа юм. Тус компанийн хамгийн том төсөл болох Гвиней дахь “Nimba” уурхай энэ оны сүүлээсс эхлээд 2-5 сая тонн өндөр агуулгатай төмрийн хүдэр олборлох төлөвтэй байна. Долоон жилийн хугацаанд жилийн олборлолтоо 25 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
“Айвенхоу Атлантик”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Бронвин Барнс "Өндөр зэрэглэлийн гангүйгээр байлдааны хөлөг онгоц барьж чадахгүй, тиймээс төмрийн хүдрийг АНУ-ын чухал ашигт малтмалын жагсаалтад оруулах нь зүйтэй гэж би бодож байна" гэж хэлэв. "АНУ-ын критикал минералын жагсаалтад батлан хамгаалах салбарт шаардлагатай материалууд давамгайлдаг. Уг жагсаалтад өндөр агуулгатай төмрийн хүдэр байхгүй байгаа нь дутагдалтай тал юм" гэж Барнс тэмдэглэв.
“Айвенхоу Атлантик” компани хоёр жилийн өмнөөс АНУ-г лоббидож эхэлсэн гэж “Australian Financial Review” сонин мэдээлэв.
Тус компани өндөр цэвэршилттэй төмрийн хүдрийг сурталчилж байгаа. Энэ төрлийн хүдэр нь эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг ногоон ган гэгдэх ган үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Айвенхоу Атлантик нь Гвиней дахь Kon Kweni, Nimba зэрэг өндөр агуулгатай хүдрийн хоёр том төслийг хэрэгжүүлж байна.
Энэ үйл явдалтай зэрэгцэн Рио Тинтогийн Гвиней дахь аварга том Simandou төмрийн хүдрийн уурхай 2025 оны эцэс гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр бэлтгэж байна. Simandou бүрэн ашиглалтад орсноор жилд 120 сая тонн дээд зэргийн хүдэр нийлүүлэх боломжтой.
Эх сурвалж: mining.com