Азийн хөгжлийн банк (АХБ) олон талт, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой Монгол Улсын 2025-2028 оны түншлэлийн стратегийг танилцууллаа.
АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Шэннон Коулин “Бидний шинэ стратеги нь Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдаж байна” гэж хэллээ.
Энэхүү стратеги нь гурван үндсэн чиглэлд төвлөрнө:
Олон тулгуурт, хүртээмжтэй өсөлтийг дэмжих – төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, төрийн өмчит компаниудыг шинэчлэх, хувийн хэвшлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах.
Тогтвортой хөгжил тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх – уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, ногоон санхүүжилт, хүнсний аюулгүй байдал, гамшгийн тэсвэрлэлтийг сайжруулах, хот хөдөөгийн ногоон дэд бүтцэд хөрөнгө оруулах.
Чадавх боломжийг нэмэгдүүлэх – боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын тогтолцоонд хөрөнгө оруулах.
Мөн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээ, дижитал шилжилт, засаглалыг сайжруулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг чиглэлүүдийг онцолсон.
Стратеги нь Монгол Улсын үндэсний хөгжлийн зорилтуудтай нийцэж, ашигт малтмалын экспортын хамаарлыг бууруулах зэрэг эдийн засгийн гол сорилтуудыг шийдэхэд чиглэж байна.
АХБ санхүүгийн зөвлөгөө өгөх, мэдлэгт суурилсан санаачилгуудаар дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд нягт хамтран ажиллах болно.
Эх сурвалж: Asian Development Bank Mongolia