Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ буурч, ам.долларын ханш чангарч байна

П.Жаргалсүрэн

Алтны үнэ буурч байгаа нь АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны хурцадмал байдал намжсантай холбоотой ба алт зэрэг аюулгүй хөрөнгийн эрэлт хэрэгцээг бууруулжээ.

Алтны үнийн бууралтыг АНУ ба БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчил зөөлрөх төлөвтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр алтны үнэ буурч, АНУ-ын долларын ханш өссөн байна. Алтны үнэ 1 гаруй хувиар буурч, унц нь 3,282-3,295 ам.долларт хүрсэн нь 4 дүгээр сарын 22-нд тогтоосон 3,500.05 ам.долларын бүх цаг үеийн дээд хэмжээнээс буурсан үзүүлэлт болжээ.

Шинжээчдийн тайлбарласнаар алтны үнийн бууралтад АНУ болон БНХАУ-ын худалдааны зөрчил намжих төлөвтэй холбоотой эерэг хүлээлт, мөн АНУ-ын долларын ханшийн өсөлт голлон нөлөөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын тарифын хэлэлцээ үргэлжилж байгааг мэдэгдсэн боловч БНХАУ-ын тал шинэ яриа хэлэлцээ өрнөж буйг үгүйсгэжээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн зүгээс бодлогын хүүг бууруулах хүлээлт багасаж байгаа нь алтны үнэд дарамт үзүүлж байна гэж шинжээчид онцолжээ. Үүнээс гадна техникийн түвшний үзүүлэлтүүдийг харгалзан алтны үнийн хэлбэлзэл ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид онцлов.

Алтны үнэ, долларын ханш нь бодлогын хүү, инфляци, геополитикийн эрсдэл, эрэлт нийлүүлэлт, төв банкуудын бодлого зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Долларын ханш өсөх нь алтыг бусад валют эзэмшигчдэд илүү үнэтэй болгож, эрэлтийг бууруулах хандлагатай байдаг. Гэвч энэ хамаарал байнгын биш бөгөөд зах зээлийн бусад хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой.