Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ БОЛОН МЕТАЛЛУРГИ" сэдэвт чуулган боллоо

"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ БОЛОН МЕТАЛЛУРГИ" сэдэвт чуулганыг yул уурхайн инженерийн шийдэл болон тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Орем трейд ХХК OREM TRADE LLC ,“Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо”, Финлянд Улсын “Меtso" Metso компани хамтран 5 сарын 22-нд зохион байгууллаа. 

Орчин цагийн уул уурхайн шилдэг үйлдвэрлэгчийн дэвшилтэт технологийн (ногоон) шийдэл, шинээр байгуулагдаж буй болон шинэчлэгдэх төлөвлөгөө бүхий баяжуулах үйлдвэрүүдэд шинэ технологийн давуу талыг ашиглан үйлдвэрлэлийн хүчин чадал, үр ашиг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх, салбарын хөгжил дэвшил, тулгарч буй бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцэн, санал солилцох байсан бөгөөд монголын тэргүүлэх уул уурхайн компанийн төлөөлөгчид оролцсоноороо онцлог байлаа. 

Чуулганы гол илтгэгчид нь уул уурхайн тоног төхөөрөмжийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Metso компанийн гадаадын мэргэжилтнүүд байсан бөгөөд баяжуулалтын хамгийн орчин үеийн шинэ технологи, шинэлэг шийдэл, байгаль орчинд ээлтэй шийдлүүдээ ч мөн танилцуулсан.

Үүнд: 

-Metso бутлуур болон шигшүүрийн танилцуулга, инноваци болон дэвшилтэт шийдлүүд, 

-Бутлуурын камерын оновчлол, 

-Бутлуурын хуягны элэгдэлийн хугацааг уртасгах шийдэл: Х-Linings, Резин хуяг, Poly-Cer

-Нунтаглах технологийн танилцуулга 

-Тээрмийн доторлогооны сүүлийн үеийн шийдэл, тээрмийн доторлогооны дизайны сайжруулалт

-Нунтаглалт оновчлол – RockSense, MillSense, SmartEar, Cyclone Control мөн ширхэгийн хэмжээг хянах

-Хөвүүлэн баяжуулалт. Нарийн ба хэт нарийн хөвүүлэн баяжуулах

-Усгүйжүүлэлт ба хаягдлын менежмент

-Шүүлтүүрийн шинэчлэл

-Алт боловсруулах,олборлох гидрометаллургийн шийдэл

-Исэлдсэн зэсийн хүдэр боловсруулах гидрометаллургийн шийдэл зэрэг сэдвээр илтгэл тавилаа.