Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилна

“Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэлээ.

Нэгж хувьцаанд 4,996 /дөрвөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилах бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 1 гэхэд олгохоо Монголын хөрөнгийн биржээр дамжуулан мэдэгдээд байна. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 1 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж 2024 оны бизнес төлөвлөгөөгөө баталсан бөгөөд “Тавантолгой” компани  2024 онд зөвхөн биржээр нүүрсний борлуулалт хийж, нийт 7.5 сая тонн нүүрс олборлож, экспортлохоор тусгажээ.

Түүнчлэн Өмнөговь аймгийн ИТХ-аас байгуулсан Ажлын хэсэг "Тавантолгой" ХК-д энэ сарын 19-23-нд ажиллах юм байна. “2023 оны дотоодын борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал дүгнэлтийг ИТХ-ын зөвлөлд танилцуулна” хэмээн Аймгийн ИТХ-ын Хяналт шинжилгээ, Олон нийтттэй харилцах хэлтсийн дарга Э.Бөхбат хэллээ.