Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Мичиган мужид атомын цахилгаан станц дахин нээгдэнэ

Ч.Сансар


АНУ-ын Эрчим хүчний яам Мичиган мужид байрладаг Palisades атомын цахилгаан станцыг дахин нээж ажиллуулахын тулд эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгч Holtec компанид 1.5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргалаа.
Энэ нь АНУ-д хаагдсан атомын цахилгаан станцыг дахин нээх анхны тохиолдол болж байгаа юм. 

Holtec компанийн хэвлэлийн төлөөлөгч станц дахин нээгдэж байгааг баталж, "Бидэнд уг станцыг 2025 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллуулах зөвшөөрлийг цаг алдалгүй олгоно гэж найдаж байна" гэжээ.

АНУ цөмийн эрчим хүчийг дэмжих бодлого хэрэгжээгүй байсан учир Holtec компани 2022 онд Palisades цөмийн станцыг татан буулгах зорилгоор худалдаж авсан.

Өнгөрсөн жил Байдены Засгийн газар цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тул дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Цөмийн эрчим хүч анхаарлыг дахин татаж эхэлсэн тул Holtec өнгөрсөн 10 дугаар сард Цөмийн зохицуулах хороонд уг станцыг дахин нээж ажиллуулах хүсэлт гаргасан. Нэг сарын дараа тус компани Мичиганы ашгийн бус эрчим хүчний хоршоотой гэрээ байгуулж, Palisades станцын үйлдвэрлэх эрчим хүчний 66 хүртэлх хувийг худалдаж авахаар тохиролцсон аж.

Palisades станц нь 800 МВт-ын хүчин чадалтай бөгөөд Holtec өнгөрсөн жил нэмж тус бүр 300 МВт-ын хүчин чадал бүхий жижиг хоёр шинэ реактор барихаар төлөвлөж байгаагаа зарласан. Гэхдээ Засгийн газрын санхүүгийн тусламжгүй Palisades станцыг дахин нээх боломжгүй, тиймээс тус станцыг хаахаас өөр аргагүй болно гэж тус компани мэдэгдлээ.

Эх сурвалж: oilprice.com