Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Никелийн эрэлт хэрэгцээ тогтвортой өснө

Никель аж үйлдвэрийн салбарт чухал металлын тоонд орж ирлээ. Никелийг бусад металлуудтай хайлшлах үед тэдгээрийн бат бөх чанар, зэврэлтэд тэсвэртэй байдлыг сайжруулдаг аж. Түүнчлэн ногоон эрчим хүч, цахилгаан автомашины гол түүхий эд болохын хувьд эрэлт хэрэгцээ нь өссөөр байна. Никель нь бусад металыг цахилгаанаар бүрэхэд хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг бөгөөд шилэнд никель нэмбэл ногоон өнгөтэй болдог аж.

Дэлхийн никелийн нөөцийг одоогийн байдлаар ойролцоогоор 350 сая тонн.

Австрали, Индонези, Өмнөд Африк, Орос, Канад дэлхийн никелийн нөөцийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Никелийн эдийн засгийн агууламж нь сульфид болон латерит төрлийн хүдрийн ордуудад ихэвчлэн тохиолддог.

Сүүлийн гучин гаруй жилийн хугацаанд нөөц нь бүртгэгдсэн никелийн ордуудын 80 орчим хувийг олборлосон хэдий ч никелийн нөөц тогтвортой өссөөр байна.

Ашигт малтмалын үнийн таатай байдал уул уурхайн компаниудыг никелийн хайгуулын ажилд эрчимтэй оролцох шалтгаан болж улмаар нөөц нь өсөх болжээ. Никелийн  хайлуулах, цэвэршүүлэх технологи сайжирч, хүчин чадал өссөнөөр бага агуулгатай никель хүдэр боловсруулах боломж бүрдэж нь энэ төрлийн бизнес рүү уул уурхайн салбарынхныг хошуурахад түлхэц болжээ.

Мөн далайн гүнд никелийн томоохон ордууд байдаг гэж үздэг. Далайн гүний ёроолд байдаг манганы зангилаанууд ихээхэн хэмжээний никель агуулдаг. Сүүлийн үеийн тооцоогоор ийм ордод 300 гаруй сая тонн никель агуулагдаж байна.

Далайн гүний уурхайн технологийг хөгжүүлэх нь ирээдүйтэй ажилд тооцогдох болжээ.