Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Швед улс   цөмийн эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Ч.Сансар

Шведийн парламент эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор анх батлагдсан  цөмийн 10 реактороос гадна нэмэлт цөмийн реактор барих эрчим хүчний шинэ хуулийн төслийг баталлаа гэж Ройтерс агентлаг мэдээллээ. 

1980 онд болсон бүх нийтийн санал асуулгаар цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэр гаргасны дараа Шведийн цөмийн реакторын тоо 12-оос 6 болж буурчээ.

"Цахилгаан эрчим хүчний эрэлт өсөж, чулуужсан түлшнээс үе шаттай  татгалзах хэрэгцээ" нэмэгдэж буй тул нэмэлт цөмийн реакторуудыг ашиглалтад оруулна гэж парламентын мэдэгдэлд дурджээ.

Ерөнхий сайд Ульф Кристерссоны Засгийн газар хоёр шинэ цөмийн реакторыг 2035 оноос өмнө барьж дуусгах зорилт тавьж байна. Үүнээс гадна Засгийн газар 2045 он гэхэд нийт  шинэ 10 реакторыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна.

Орос Украины дайн эхэлж, барууны орнууд эрчим хүчний салбар руу чиглэсэн хориг арга хэмжээ авсанаас хойш цөмийн эрчим хүч Европт дахин ихээхэн дэмжлэг авч байна.

2017 онд цөмийн зэвсгээс татгалзахыг уриалсан бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсанаас үл хамааран энэ сарын эхээр Швейцар улс атомын цахилгаан станцуудаа удаан хугацаагаар ажиллуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Швейцарийн   цөмийн 4 станц нь тус улсын цахилгаан эрчим хүчний 40 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг.

АНУ-д долоон жилийн дараа анхны шинэ цөмийн реакторыг энэ оны 7 дугаар сард ашиглалтад оруулсан нь уур амьсгалд эерэг нөлөө үзүүлж байна гэж сайшаагдав. Жоржиа мужид барьсан цөмийн реактор нь хагас сая ажлын байр, компаниудын хэрэгцээг 80 жил хангах чадалтай юм.

Эх сурвалж: oilprice.com