Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Зүүн бүсийн хариуцлагатай уул уурхай өдөрлөгт 300 гаруй төлөөлөл оролцлоо

УУХҮЯ, АМГТГ, МУУҮА болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга хамтран ЗҮҮН БҮСИЙН "ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ" өдөрлөг  энэ сарын  16-17-нд Чойбалсан хотод зохион байгуулсан. 

Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой. 

Өдөрлөгийн үеэр нутгийн үйлдвэрлэгчид үзэсгэлэн гаргаж, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах боломжтой боллоо. 

Иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцож, санал бодлоо хүчтэй илэрхийлж байлаа.