Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

О.Цэрэндондог: Орчин үеийн шийдэл, технологийн дэвшил бүхий үндэсний төмөр замын сүлжээ бий болно


Монгол Улсын экспортын томоохон гарц болох Шивээхүрэн боомтын дэд бүтцийг хөгжүүлж экспортын гарцыг нэмэх төрийн бодлогын хүрээнд “Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Нарийн сухайтын төмөр зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.

“Шивээхүрэн төмөр зам”-ын гол замын урт 6,96 км, дэлгэмэл урт 19,2 км, II зэрэглэлийн төмөр зам барих юм аж. Боомт ашиглалтал орсноор

-Боомтын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэнэ.

-Нарийн сухайтын бүлэг ордын нүүрсийг БНХАУ-ын далайн боомтуудад тээвэрлэн хүргэх боломж бүрдэнэ.

-Улсын төсөвт дунджаар 5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ.

-Ажлын байр нэмэгдэнэ

-Агаарт дэгдэх тоосны хэмжээ буурна

-Тусгай хамгаалалттай нутгийн байгаль орчин доройтохоос сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Харин төслийг хэрэгжүүлэгч, ашиглалтын үйл ажиллагааг хариуцагч “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн О.Цэрэндондогоос төмөр замын ач холбогдол, техник үзүүлэлтийн талаар тодрууллаа.

-Шивээхүрэн төмөр замын техникийн үзүүлэлтийг эхлээд тодруулъя.

Хүлээн авах, явуулах замын тоо 5 байна. Өртөөний хүчин чадал 10-16 хос г/т байна. Терминалын багтаамж 4700, хүчин чадал нь 1800 чингэлэгтэй, өргөгч, камер, дохиолол, холбоо зэрэг бүрэн тоноглогдсон. Суман шилжүүлгийн тоо 28, дохиололтой 2 гарам, дохиололгүй 2 гарам, зам тээврийн бэхэлгээний төрөл CZ, иж бүрэн дамжуулах контор, хил гаалийн үйлчилгээ, техник үзлэгийн газартай.

БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна. CRSC дохиолол, холбоо суурилуулсан.

-Шивээхүрэн төслийн ач холбогдол юу вэ?

Орчин үеийн шийдэл, технологийн дэвшил бүхий үндэсний төмөр замын сүлжээ бий болно. Энэ төсөлд үндэсний компаниуд оролцож байгаагаараа онцлогтой. Баруун хэвтээ, баруун босоо тэнхлэгийн төмөр замын сүлжээг бий болгох суурь тавигдаж байна. Анхны нарийн царигийн хил дамнасан, шууд тээвэр бүхий төмөр замын үндэсний компани бий болно. Төр, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлаж бүтээн байгуулалт өрнөж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжинэ гээд давуу талууд маш их бий.

Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөл. Эскпорт жилд 10 сая тн-оор нэмэгдэх тооцоо гарсан. Үүнийгээ дагаад улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ өснө.