Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Герман улс 2030 онд нүүрсний хэрэглээгээ  зогсооно 


Ч.Сансар


Герман улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээгээ аажмаар зогсоох зорилт тавин ажиллаж байна гэж Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек 11 дүгээр сарын 3-нд Bloomberg ТВ-д өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.

ХБНГУ нүүрсийг 2038 онд ашиглахаа зогсооно хэмээн анх мэдэгдэж  байсан бол  хугацаагаа наашлуулж 2030 он болгосон байна. Өнгөрсөн жил Орос улс байгалийн хий нийлүүлэхээ  зогсоосноос хойш Герман нүүрсний зарим цахилгаан станцуудаа дахин  ажиллуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Сангийн сайд Кристиан Линднер 2030 онд нүүрснээс татгалзаж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.

RWE болон LEAG компаниудын нүүрсний зарим цахилгаан станцуудыг ирэх өвөл цахилгааны хангамжийг тогтворжуулах зорилгоор  2024 оны 3  дугаар  сар хүртэл түр  ажиллуулна.

Линднер сайд Германы өдөр тутмын Koelner Stadt-Anzeiger сонинд өгсөн ярилцлагадаа "Эрчим хүчний үлдвэрлэл тодорхой, боломжийн үнэтэй, тогтвортой  болтол   нүүрснээс татгалзана гэсэн мөрөөдлөө ярихаа болих ёстой" гэж хэлжээ.
Герман улс 2030 он гэхэд нүүрсний бүх станцуудаа бүрэн зогсоох төлөвлөгөөтэй байна. Европын холбоо нүүрсхүчлийн хийн татварыг нэмэгдүүлсэн нь энэ асуудлыг зах зээлийн жамаар шийдэх боломж олгож байгаа аж. "Миний бодлоор 2030 оноос хойш нүүрсний цахилгаан станцаас ашиг олох боломжгүй болно" гэж Эдийн засгийн сайд Роберт Хабек Bloomberg ТВ-д мөн хэллээ.

Өнгөрсөн   сард Германы Засгийн газар байгалийн хийг хэмнэж, эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд ирэх өвөл нүүрсний хэд хэдэн цахилгаан станцуудаа дахин ажиллуулна хэмээн мэдэгдсэн. RWE болон LEAG компаниудын нүүрсний зарим цахилгаан станцуудыг ирэх өвөл цахилгааны хангамжийг тогтворжуулах зорилгоор  2024 оны 3  дугаар  сар хүртэл түр  ажиллуулна.

Оросоос нийлүүлэх хийн нийлүүлэлт эрс багассанаас  өнгөрсөн  өвөл Германд  нүүрсний ихэнх станцууд ажиллаж байсан. Өнгөрсөн  зун тус станцуудын үйл ажиллагааг түр зогсоосон ч ирэх өвөл дахин ажиллуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ.

Эх сурвалж: oilprice.com