Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Сэргээгдэх эрчим хүчний жижиг боловч том өөрчлөлт

Монголчууд бид нар, салхины эрчим хүчний шавхагдашгүй нөөцөө цаг алдалгүй ашиглаж чадвал эрчим хүчний экспортлогч улс болж, улмаар стратегийн ач холбогдолтой олон мега төсөл хэрэгжиж, аж үйлдвэржилтийн сэргэлт, их бүтээн байгуулалтууд эрчимжинэ гэж ярьж, бичиж байсан нь саяхан.

Тиймдээ ч сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг эхний ээлжинд буюу 2020 он гэхэд 20%-д хүргэх зорилт тавьж байсан. Цаашлаад 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилттой. Өнөөдөр 2023 он. Сэргээгдэх эрчим хүчний станцуудын суурилагдсан хүчин чадал нийт цахилгаан эрчим хүчний 20%-д ч хүрч чадаагүй л байна.

Гэхдээ чамлалтгүй ээ, 10 хүрэхгүй жилийн өмнө 4-5%-тай байсан нь өнөөдөр 18%-д хүрчээ. Энэ нь нэг талаас амжилт, ахиц мөн бөгөөд Монгол Улсад усан 7 цахилгаан станц, нарны 7 цахилгаан станц, салхин 3 цахилгаан станц үйл ажиллагаа явуулж, жилд 800- гаад сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.

Харин дараагийн графикт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ашиглан уурхайн олборлолт явуулж буй дэлхийн улсуудыг харууллаа.