Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын Газпром энэ онд Унгар, Хятадад байгалийн хий нэмж нийлүүлнэ

Аравдугаар сарын 22. (Ройтерс) - Оросын Газпром ирэх өвөл Унгар, Хятадад байгалийн хий нэмж нийлүүлэхээр тохиролцлоо. Хятадад гэрээнээс гадуур 600 сая куб метр хий нэмж нийлүүлнэ гэж Газпромын дарга А.Миллерийн хэлснийг иш татан ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Хятадад хийсэн айлчлалынхаа үед хоёр орны удирдагчидтай уулзсан бөгөөд Миллер тус аялалд түүнийг дагалдаж ирсэн бизнес эрхлэгчдийн дунд байсан юм.

Газпром компани Украинд дайн эхэлснээс хойш Европ дахь ихэнх зах зээлээ алдсан бөгөөд тус алдагдлаа нөхөхийн төлөө ажиллаж байгаа билээ.

2022 оны 2-р сард эхэлсэн Украины дайнаас хойш Путинтэй найрсаг харилцаагаа хадгалсан Европын холбооны цорын ганц гишүүн нь Унгар улс юм. Унгар нь мөн НАТО-гийн гишүүн. Арванхоёрдугаар сард Украинтай Европын холбоонд элсэх тухай яриа хэлэлцээр эхлүүлэх шийдвэрийг эсэргүүцэх өндөр магадлалтай улс бол Унгар гэж үзэж байгаа. ЕХ-ны гишүүн болохын тулд тус холбооны 27 гишүүн бүгд дэмжсэн байх шаардлагатай.

Европын Холбоо Украины дайнаас болж Оросын эрчим хүчнээс хараат байдлаа эрс багасгасан. Харин энэ онд ОХУ Унгарт 1.3 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлсэн. Бид ирэх өвөл хий тогтмол нийлүүлэх гэрээ байгуулсан гэж ТАСС агентлаг Газпромын захирал Миллерийн телевизэд өгсөн ярилцлагыг иш татжээ.

Хятадын өдөр тутмын эрэлт хэрэгцээ хоёр улсын хоорондох гэрээт түвшнээс мөн дээгүүр байгаа гэж тэрбээр нэмж хэллээ.

"Бид Хятадын зах зээлд байгалийн хийг хэдэн жил тогтмол нэмж нийлүүлж байгаа. Энэ жил бид 600 сая куб метр хий нэмж нийлүүлэх бодолтой байна" гэж тэрбээр хэлснийг иш татжээ.

Эх сурвалж: reuters.com