Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ Хятад руу чиглэсэн Алс Дорнодын байгалийн хийн хоолойн дэд бүтцийн зураг төсөл дээр ажиллаж байна

МОСКВА, 10-р сарын 19 (Ройтерс) - Оросын Газпром компани (GAZP.MM) 10 сарын 19-нд Оросын Алс Дорнодын Сахалин мужаас Хятад руу хий дамжуулах хоолойн дэд бүтцийн зураг төсөл дээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Орос, Хятад хоёр 2022 оны эхээр шинэ хоолойгоор дамжуулан Оросын байгалийн хий нийлүүлэхээр тохиролцсон. Энэ хоолойгоор жилд 10 тэрбум куб метр хий экспортлох боломжтой болно.

Одоогийн байдлаар Орос улс "Сибирийн хүч" хоолойгоор Хятад руу хий экспортолж байна. Уг хоолой 2019 оны 12-р сард ашиглалтад орсон. “Сибирийн хүч” 2023 онд нийт 22 тэрбум куб метр байгалийн хий, 2025 он гэхэд жил бүр 38 тэрбум куб метр нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. ОХУ Хятадтай нийт 400 гаруй тэрбум ам.долларын үнэ бүхий хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулсан.

Газпром компани мөн 10 сарын 19-нд Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)-тай нэмэлт гэрээ байгуулж “Сибирийн хүч”-ээр дамжуулан байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ талаар Газпром дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнчлэн Орос улс Монголоор дамжуулан “Сибирийн хүч-2” шинэ хийн хоолой барьж, Хятад руу жил бүр 50 тэрбум куб метр хий нийлүүлэх томоохон гэрээ байгуулна гэж найдаж байгаа. Хийн үнэ ханш зэрэг гол асуудлууд одоо хүртэл тодорхой бус байгаа тул талууд яриа хэлэлцээр үргэлжилж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд "Сибирийн хүч-2" төсөл “хурдтай” урагшилна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.