Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Уул уурхай, олборлох үйлдвэрлэл 5.5 их наяд төгрөгөөр өслөө

Монгол Улсын экспорт 2023 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрс 2.0 тэрбум, газрын тос 135.1 сая, жоншны хүдэр ба баяжмал 96.9 сая, төмрийн хүдэр, баяжмал 30.5 сая ам.доллараар өсчээ.

Үсх-ноос мэдээлснээр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 9 сарын урдчилсан гүйцэтгэлээр 21.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.1 их наяд төгрөг буюу 50 хувиар өссөн үзүүлэлт болж буйг ҮСХ-ны нэгдсэн статистикийн газрын хамтын ажиллагаа, арга зүйн хэлтсийн дарга С.Норовоос тодрууллаа.

Уул уурхайн олборлолт 5.5 их наяд төгрөг буюу 57.4 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр буюу 36.7 хувиар өссөн нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.

-Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн хугацаанд 15.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.5 их наяд төгрөгөөр буюу 57.4 хувиар өссөн. Үүнд:Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 4.1 их наяд төгрөгөөр буюу 3 хувиар, металлын хүдэр олборлолт 839.6 тэрбум төгрөгөөр буюу 12.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

Уул уурхайн олборлолт 5.5 их наяд төгрөг буюу 57.4 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр буюу 36.7 хувиар өссөн нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нэмэгдсэн гэв.