Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

   “MONGOLIAN MINING WEEK 2023” ЧУУЛГА УУЛЗАЛТ

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ ирэх долоо хоногийн даваа гаригаас баасан гариг буюу 2023 оны 10-р сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.

Чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

Чуулганаар салбарын тулгамдсан асуудлууд, төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, байгаль орчин, нөхөн сэргээлт зэрэг олон асуудлыг таван өдрийн турш хэлэлцэнэ.

Дашрамд дурдахадМонголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 1 дэх өдрийн онцгой зочин илтгэгчээр Р.Фрийдланд оролцоно.