Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“MONGOLIA MINING 2023”  ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН 2-Р ТАНХИМЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

“Mongolia Mining 2023” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 10 дугаар сарын 04-06 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн салбар дахь шилдэг байгууллагууд, үйлдвэрлэгчид, томоохон компаниуд хүрэлцэн ирж дэвшилтэт технологи, шилдэг техник, тоног төхөөрөмжийг танилцуулан, туршлага солилцож, хамтын үйл ажиллагаагаа өргөтгөх болно.

Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Mongolia Mining 2023”  үзэсгэлэнгийн нэгдүгээр танхим дүүрсэн тул нэмэлт буюу танхим хоёрын захиалга үргэлжилж байна

Үзэсгэлэнд Англи, Хятад, Турк, АНУ, Герман, Канад, Австрали, Сингапур, Энэтхэг, Беларус, ОХУ зэрэг 10 гаруй орны 200 гаруй уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгч компаниуд хүрэлцэн ирнэ. Мөн ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, алтан ивээн тэтгэгчээр Грей Стоун ХХК,  мөнгөн ивээн тэтгэгчээр Майнс Ап ХХК – тус тус ажиллаж байна.

Үзэсгэлэн гаргагчдын дотор геофизикийн хайгуул судалгааны компаниуд, уул уурхайн техник технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, логистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. Цаашлаад үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигдах юм.

Жилээс жилд өргөжин тэлж буй Mongolia Mining үзэсгэлэнд уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан оролцдог,  харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх маркетингийн хамгийн таатай орчин тул амжиж бүртгүүлээрэй.

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com цахим хуудсаар бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187