Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төсвийн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарчээ


 

Б.БОЛОР
 

Монгол Улсын энэ жилийн нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан гарчээ. Тайланд 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласныг тодотгож төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 2.4 их наядаар буурсан хэмээн тэмдэглэсэн байна. 

Энэ оны төсвийн орлого эхний хагас жилийн гүйцэтгэлээр 10.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд орлогын төлөвлөгөө 2.5 тэрбумаар давж биелэсэн аж. Тайлант хугацаанд татварын орлого төлөвлөснөөс 48.7 тэрбум төгрөгөөр илүү биелжээ. Харин нийгмийн даатгалын орлого болон хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад төрлийн татварын орлого 4.4-12.3 хувиар дутсан үзүүлэлт гарсан байна. 

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар 37 төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрхийг баталсан. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсвийн нийт зарлага 717.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдаж 90 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Төсвийн зарлагын тухайд тайлант хугацаанд есөн их наяд төгрөгт хүрч 85.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Үүнд зарцуулалт 14.2 хувиар дутуу байсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 841.9 тэрбум төгрөгөөр илүү зарлага гаргасан хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 98.2 тэрбум төгрөгөөр өссөн нь тайлант хугацаанд төлөвлөсөн дүнгээс 129.3 тэрбумыг зарцуулаагүй буюу 20.1 хувийн дутуу гүйцэтгэлтэй гарчээ.