Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Тоног төхөөрөмж

Эльдорадо Гоулд компани Ламакийн уурхайд анхны Sandvik BEV цахилгаан ачааны машинаа хүлээн авлаа

Эльдорадо Гоулд (TSX:ELD) компани нь TH550B аккумлятортой Sandvik цахилгаан хоёр ачааны машины эхнийхийг Куе мужийн Вал д’Ор дахь Ламакийн уурхайдаа хүлээн авлаа.  50 тонн жинтэй BEV нь Виннипег дэх Sandvik-ийн үйлдвэрээс Канадад угсарч нийлүүлсэн анхны TH550B юм. 

Энэхүү нийлүүлэлт нь Эльдорадо компанийн Канадын уурхайдаа тогтвортой уул уурхайн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт бөгөөд компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жорж Бернс : цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглалтад оруулах нь Эльдорадо компанийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ашиглалтын зардлыг бууруулж, урт хугацааны тогтвортой байдлыг хангах олон арга замуудын нэг юм гэж мэдэгдлээ.

Sandvik TH550B нь батерейны систем болон цахилгаан дамжуулагчийн эргэн тойронд  бүтээгдсэн. Энэ нь Sandvik-ийн патентлагдсан өөрийгөө солих батерейны систем, түүний дотор AutoSwap болон AutoCorrect функцуудыг багтаасан бөгөөд тоног төхөөрөмжийн хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулдаг юм байна.

Canadian Mining Journal