Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” Шангри-Ла зочид буудалд болж байна.

Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бөгөөд “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой.

Байгальд ээлтэй эко үйлдвэрлэл хувь хүн аж ахуйн нэгжийг санхүүгээр дэмжих, төрийн бодлогоор хэрхэн дэмжин тогтвортой байлгах вэ гэдэг асуудлыг Улаанбаатар хотод 2 өдрийн турш хэлэлцэж шийдэл гаргана.

Үүний зэрэгцээ арилжааны банкнууд олон улсын зах зээлд анхны ногоон бондыг амжилттай гаргасан бөгөөд “Ногоон санхжүүилт-Олон улсын чуулган”-ы үеэр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргахаар төлөвлөжээ.