Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” Ерөө сумын нутаг дахь 2000 га талбайд нөхөн сэргээлт хийж байна

А.Халиун


БОАЖЯ-наас уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тооллого явуулжээ. “2020 онд улсын хэмжээнд хийсэн тооллогоор 30.7 мянган га талбай эвдрэлд орсон гэх дүн гарсан. Үүнээс манай яам 8000 мянган га талбайг нөхөн сэргээх үүрэг чиглэл аваад ажиллаж байна” хэмээн Тус яамны   Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэв.

Тэрбээр, энэ зорилтын хүрээнд 2020- 2022 онд нийт 6000 гаруй га талбайд техникийн  нөхөн сэргээлт, 2000 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлсэн. Сүүлийн гурван жилд 2020 оноос өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн их талбайд нөхөн сэргээлт хийлээ.  Бид жилд 2000 га-гаас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавьсан ч 2023 онд 4000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтарч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2000 га талбайг нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. 2023 оны дөрөвдүгээр сард Ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Тус үйлдвэр 2023 онд 1230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, БОАЖЯ-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

“Оюу Толгой” ХХК мөн Ерөө сумын нутаг дахь ой болон усан сантай газруудыг хууль бус уул уурхайн олборлолтын улмаас цэвдэггүй болгож, ой болон биологийн төрөл зүйлд хохирол учруулж ирсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор 335 орчим га талбайд нөхөн сэргээлт хийж байна. 

БОАЖЯ-наас хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж ажиллана. Нөхөн сэргээлтийн ажлыг идэвхжүүлэх чиглэлээр БОАЖЯ-наас гаргасан төлөвлөгөөний дагуу олон жилээр хаягдсан талбайг нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэлээ.