Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Тоног төхөөрөмж

Зардал хэмнэх цахилгаан экскаватор РС7000

Трансвест Монголиа” компани жил бүр шинэ техник технологийг хамтран ажилладаг компаниуддаа танилцуулж, семинар зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус компани РС7000 маркийн гидр цахилгаан экскаваторыг танилцуулсан юм. Хүлэмжийн хийг бууруулахад дэлхий нийтээр анхаарч байгаа энэ үед Комацу үйлдвэр цахилгаан экскаватор болон байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Комацу РС7000 маркын гидр цахилгаан экскаватор нь хүлэмжийн хийг бууруулах шаардлагыг хангахын сацуу үнийн хувьд дизель экскаватортой харьцуулахад 5 хувь хямд гэдгийг танилцуулгын үеэр онцолсон. Тус экскаватор нь хийн ялгарлын хоёрдугаар түвшинд үнэлэгдэх бөгөөд 2500 кВт хүчин чадалтай, 677 мянган кг жинтэй юм байна. Комацу РС7000 нь Герман улсын Дюссельдорф хотод үйлдвэрлэгддэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ашиглаж байна. Тоос, тоосонцорын ISO 10263-4 стандартыг хангасан, өндөр нягтаршилтай тоосонцрын шүүлтүүр бүхий цэвэр агаарын филтер (H14)-тэй. Тоосжилтоос сэргийлэхийн тулд дотоод даралтыг барих зориулалттай битүүмжлэл бүхий цонхтойгоороо онцлог. Мөн засвар үйлчилгээ бага шаардах бөгөөд ашиглалтын зардал бага гардаг учраас худалдан авагчийн ашиглалтын зардлыг бууруулах нэг боломж гэж болно.

Уул уурхайн компанид ашиглагддаг техник тоног төхөөрөмжийн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь бууруулахын зэрэгцээ автоматжсан системийг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж буй тус компанийнхан ашиглаж байгаа эрчим хүчийг илүү тогтвортой байлгахад анхаарч байгаагаа онцолсон. Тухайлбал, тухайн техникүүдийг устөрөгчөөр ажиллуулахыг зорьж байна. Гэхдээ дэд бүтэц нь шийдвэрлэгдсэн байх шаардлагатай. Мөн РС7000 маркийн гидр цахилгаан экскаваторыг алсын зайнаас удирдан ажиллуулж болно. Бүтээмж өндөр, утаа ялгаруулдаггүй, дуу чимээ бага гэх мэт давуу талтай тус экскаваторыг уул уурхайн томоохон компаниуд ашиглаад эхэлсэн байна.

“Трансвест Монголиа” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн техник тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна засвар үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих, сайн дурын нийгмийн ажлуудыг хийх мөн түүнчлэн татвар хураамжуудыг цаг тухайд нь төлөн ТОП 100 татвар төлөгчийн эгнээнд эрэмбэлэгдэж ирсэн байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг хийж ирсэн тухайгаа компанийнхан онцоллоо. Тухайлбал, Налайхад байрлах мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны дотоод засварыг хийж ашиглалтад оруулжээ. “Лантуун дохио”, “Билгүүн зул” зэрэг нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг байгууллагуудтай хамтарч ажилладаг аж. Тэд цаашид ч тусламж шаардлагатай байгаа бол хамгийн түрүүнд гар сунгана гэдгээ илэрхийлсэн юм. Трансвестийнхэн уул уурхайн компаниудад тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна засвар үйлчилгээг хугацаа алдалгүй гүйцэтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаагаа хэллээ. Уурхайн ажил хормоор хэмжигдэх бөгөөд зогсолтгүй эргэх мөчлөгтэй. Тиймээс хугацаа алдалгүй шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд төвлөрсөн зарим газруудад засварын төвөө нээн ажиллуулж буй нь харилцагчдын сайшаалыг хүртэж буй. Учир нь тэдний харилцагчдадаа борлуулсан тоног төхөөрөмж 80 мянга дахь цагтаа хүртэл амжилттай ажиллахдаа уг машинуудыг бэлэн байдал 90 хувиас буурахгүй ажиллаж байгаа гэдгийг тэд ярилаа. Мэргэшсэн ажилчидтай трансвестийнхэн чанарын хяналтын системийг 100 хувь нэвтрүүлж ган хийц дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. Мөн түүнчлэн засварын хэсэгтээ дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан засварын ажлуудыг цогцоор нь бүрэн хийхээр ажиллаж байна.