Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нийслэлчүүд АИ-92-ын 15 хоногийн нөөцтэй гэв

Д.Оюунчимэг
Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 107,274 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Тухайлбал, А-80 автобензин 5.387 тн, АИ-92 автобензин 28.188 тн, АИ-95 автобензин 3.855 тн, Дизель түлш 65.924 тн-ын үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт АИ-92 автобензины 23 хоногийн, дизель түлшний 26 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн түүнчлэн баруун бүс 14.443 тн, хангайн бүс 6.823 тн, төвийн бүс 20.226 тн, зүүн бүс 8.696 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна. Харин нийслэлчүүд АИ-92 автобензины 15 хоногийн нөөцтэй гэжээ.


Дашрамд дурдахад, газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд оны эхнээс өчигдрийг хүртэл нийт 556 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.