Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Петер Акерли:  “Эрдэнэ Ресурс Девелопмент” Баян Хөндий алтны төслийг хөгжүүлэх зорилготой


Канадын  эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт 2023 (PDAC) чуулган энэ сарын 5-нд Канадын Торонто хотноо эхэлсэн билээ. 

1932 онд анх зохион байгуулагдсанаас хойш PDAC чуулга уулзалтын  цар хүрээ, нөлөөлөл жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр уг чуулганд 1100 гаруй компани бүтээгдэхүүн танилцуулгаа бэлтгэж, 2500 хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон  улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарынхны цуглардаг хамгийн шилдэг арга хэмжээ болж чадсан юм.

91 дэх удаагийн PDAC-2023 арга хэмжээний салбар хуралдааны үеэр  Монгол Улс хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын өдөр”-өөр   мэдээллээ хүргэлээ. Амжилттай хэрэгжиж буй томоохон төслүүдийг төлөөлж “Оюутолгой”, “Хан-Алтай ресурс”, “Эрдэнэ ресурс девелопмент” компани хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар танилцуулсан байна.

“Эрдэнэ Ресурс девелопмент” компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал   Петер Акерли  хэрэгжүүлж буй  “Баян Хөндий” алтны төсөл, хайгуулын “Хар Морь”, “Улаан” төслүүдийн үр дүнгүүд болон хэтийн төлөв, “Зуун Мод” молибден-зэсийн ордын тухай болон 2023 оны нэгдүгээр сард “Монголиан Майнинг Корпорэйшн”-тэй үзэглэсэн стратегийн түншлэлийн тухай танилцуулгаа  чуулганы үер тэнд цугларсан хөрөнгө оруулагчид  болон геологи, хайгуул, олборлолт, техник технологи, судалгаа шинжилгээний байгууллагууд болон салбарын бүхий л талын олон улсын оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. 

“Эрдэнэ ресурс девелопмент” компани  энэ удаагийн чуулга уулзалтад “Монголын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани уул уурхайн томоохон олборлогчтой түншлэн Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх нь” танилцуулга бэлтгэсэн байна.

“Эрдэнэ Ресурс Девелопмент” нь Баян Хөндий Алтны Төслийг хөгжүүлэх зорилгоор “Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын  гэрээг 2023 оны нэгдүгээр сард  байгуулсан билээ. Энэхүү стратегийн түншлэлээр Монгол  Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани үндэсний томоохон олборлогчтой түншлэн Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх болсон юм.

Уг танилцуулга нь Стратегийн түншлэлтэй холбоотой гурван үе шатыг хэрэгжүүлэх мэдээлэл, төлөвлөгөө, хуваарийг багтааж, стратегийн түншлэлийн хүрээнд Хөндий эрдсийн дүүрэг болон “Эрдэнэ Монгол” ХХК-ийн зорилт, ирээдүйн төлөвлөгөөг тусгасан байна.

Мөн  хайгуулын судалгааны үр дүн, нѳѳцийн тайлангийн үр дүн, шинэ эрдсийн нѳѳцийг тодорхойлох, баялгийг нѳѳцѳд шилжүүлэх, нэмэлт хѳрѳнгѳ оруулалт татах, ирээдүйн санхүүжилт, хѳрѳнгийн зардал болон бусад зардлууд багтсан байна. Мөн компанийн байгаль орчин, аюулгүй  ажиллагаа болон Хѳндийн тѳслийн хѳгжүүлэлттэй холбоотой тусгай зѳвшѳѳрлийн нѳхцөлүүд, үнэт металлын үнийн тѳсѳѳлѳл, тусгай зѳвшѳѳрлийн хүсэлт, авах тухай мэдээллийг нарийвчлан агуулсан аж.