Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

2022 онд гадаад худалдаа 3.8 сая ам.долларын ашигтай гарчээ

А.Халиун


УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс 2022 оны Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, гол нэрийн экспорт импортын тоо хэмжээ, үнэ болон татварын орлого бүрдэлтийн талаар танилцуулга хийлээ.

 

2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32.0 хувь буюу 5.1 сая ам.доллараар өсөж, гадаад худалдааны тэнцэл 3.8 сая ам.долларын ашигтай гарчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 сая ам.доллар буюу 59.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ийн өсөхөд  импорт 1.8 сая ам.доллар, экспорт 3. 3 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

 

Экспорт 2020 онтой харьцуулахад 65.5 хувиар өсөв

Харин экспорт дээрх хугацаанд 12.5 сая ам.долларт хүрч, эдийн засаг хэвийн байсан 2019  оны мөн үетэй харьцуулахад 4.9 сая ам.доллар буюу 64.6 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 4.9 сая ам.доллар буюу 65.5 хувиар өсжээ.

Импорт 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.7 сая ам.доллар болж 2019 оны мөн үетэй харьцуулахад 2.6 сая ам.доллар буюу 30.3 хувиар, 2020 оны мөн үеэс 3.4 сая ам.доллар буюу 64.3 хувиар тус тус өссөн хэмээн танилцуулав.

Нийт экспортын 84.1 хувийг эрдсийн бүтээгдэхүүний экспорт, 15.9 хувийг эрдсээс бусад бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдсийн бүтээгдэхүүний экспорт 10.5 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 3 сая ам.доллар буюу 40.3 хувиар өссөн. Эрдсийн бус бүтээгдэхүүний экспорт 2 сая орчим сая ам.доллар болж, өмнөх оноос 267.2 сая ам.доллар буюу 15.4 хувиар өссөн байна.

Экспортын гол нэрийн бараанд чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 84.1 хувийг эзэлжээ.